Ливид гадаадын жуулчдыг буудаж хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 03

Ливийн Триполийн баруун эргийн наран шарлагын газраас гадаадын хоёр жуулчны цогцос олдсон гэж CNN мэдээллээ. Одоогоор эрэгтэй, эмэгтэй хоёр хүн буудуулж нас барсан гэдгээс өөр тодорхойлолт гаргаагүй байна.

Гэхдээ АНУ, Их Британийн ЭСЯ-д энэ хэрэгт анхаарлаа хандуулсан ба амиа алдсан хүмүүс аль улсын иргэд болохыг яаралтай тогтоохыг шаардаж байгаа аж. Их Британийн албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар, тус улсын хоёр иргэн Ливид жуулчлахаар ирсэн бөгөөд ар гэрийнхэнтэйгээ холбоогүй хэд хоносон юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top