Компьютер тоглоомын тусламжтайгаар сэтгэлээ илчилжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 03

 

АНУ-ын Орегон мужийн 24 настай Роберт Финк хэмээх залуу компьютер тоглоом зохион бүтээдэг газарт веб-дизайнераар ажилладаг. Хоёр жилийн өмнө Роберт нэгэн үзэсгэлэнтэй бүсгүйтэй танилцжээ. Гэхдээ гэрлэх санал тавих гэж тэгтлээ яараагүй мэт боловч үнэн хэрэгтээ ер бусын байдлаар хайр сэтгэлээ илчлэхийг хүссээр байж. Ингээд Роберт хайртай бүсгүйдээ зориулан тоглоом зохиож, тоглоомд нэгэн баатар олон саадыг давсаар алтан бөгж авч, улмаар хайртай гүнжээ авардаг байхаар хийжээ.


 

Роберт тоглоомоо хийж дуусгасны дараагаар сэтгэлтэй бүсгүйгээ анхны туршигч нь болохыг гуйсан байна. Компьютер тоглоомд дуртай бүсгүй ч дуртайяа зөвшөөрч. Бүсгүйг тоглож дуусахад дэлгэцэн дээр “Энжел Уайт, амьдралаа надтай хамт өнгөрүүлэхийг зөвшөөрөх үү?” гэсэн асуулт гарч ирэхэд бүсгүй тоглоом ямар учиртай байсныг сая л ойлгож, сэтгэл нь хөдөлсөн ч огт эргэлзэлгүйгээр “Тийм” гэсэн хариултыг даржээ.

 

Хайр сэтгэлээ илчилж, хамтдаа амьдрахаар шийдсэн хосын энэхүү уярам түүхийг youtube-д байрлуулсныг сарын дотор 1.5 сая хүн үзээд байгаа юм. Та ч гэсэн доорхи холбоосоор ороод үзээрэй.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top