Кубын Ерөнхийлөгч Рауль Кастро тус улсын соцалист дэглэмийн эсрэг улстөр, үзэл суртлын хорлон сүйтгэх ажиллагаа явуулж магадгүй байгааг анхааруулсан байна. Раул Кастро энэ тухай социалист хувьсгалын 55 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ онцолжээ. Гэхдээ тэрээр Куба улс ямар ч хорлон сүйтгэх ажиллагааны эсрэг баттай зогсч чадна хэмээн ард иргэдээ тайвшруулсан байна. Түүнчлэн Раул Кастро өнгөрсөн 55 жилийн хугацаанд АНУ-ын 11 Ерөнхийлөгчийн тус улсыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэх гэсэн улс төр, эдийн засгийн бодлогын эсрэг тууштай тэмцсээр ирснийг бахархалтайгаар мэдэгджээ. Рауль Кастро 1959 онд ах Фиделийн ялалтаа зарлаж байсан Сантьяго хотын индрээс хувьсгалын 55 жилийн ойн баярын мэндчилгээг ард түмэндээ дэвшүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )