Иракийн Анбар мужийн суннитууд Фаллуца, Рамади хотуудын ихэнх хэсгийг хяналтдаа авчээ гэж Agence France-Press мэдээлэв. Иракийн дотоод хэргийн яамны төлөөлөгч мэдэгдэхдээ, босогчид ба тэднийг дэмжигч “Ирак ба Левагтегийн исламын улс” бүлгийнхэн Фаллужа хотын ихэнхийг Рамади хотын баруун хэсгийн хэд хэдэн районыг эзлээд хотод хяналтаа тогтоох гэсэн Засгийн газрын цэрэгт эсэргүүцэл үзүүлж байна гэлээ.
Босогчид эзэлсэн нутагтаа блокпостуудыг тавин тэнд 6-7 хүн жижүүрлэж байна. Мөн Рамади хотын зүүн хэсэгт зэвсэгтэй хүмүүсийн машины цуваа эрчимтэй явж байсныг гэрч нар хэлж байна.
Засгийн газрын цэргүүд ба орон нутгийн суннитуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн арванхоёрдуугаар сарын 30-нд эхэлжээ. Рамади хотын суннитийн майхант лагерийг хөөн тараасны дараа Иракийн парламентын 44 гишүүн огцорсон юм. Тэд суннитийн нэр хүндтэй лидерүүдийн нэг Ахмед аль-Алванийг чөлөөлөхийг ерөнхий сайдаас шаардсан байлаа.
Сэтгэгдэл ( 0 )