Өмнөд Суданы Сальва, Кийр мужид онц байдал тогтоожээ. Жонглей, Юнити мужууд бослого үймээнтэй байгаа учраас онц байдал тогтоохоор болсон тухай Засгийн газрын төв мэдээллийн "MSF" телевизээр мэдэгдсэн байна. Жубы хотоос 200 км зайтай Бор хотын засаг захиргааг босогчид эзэлсэн аж. Тиймээс Жонглей мужийн 75 мянган оршин суугч хөрш Лейкс муж руу дүрвэж эхэлжээ. Босогчид Юнити мужийн Бентиу хотын захиргааг өчигдрөөс хянаж эхэлсэн байна. Энэ хотыг сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд босогчид болон Засгийн газрын арми ээлжлэн эзэлж, хүчирхийлэл газар авч, цэвэр усны хомсдлын улмаас өдөрт 5-10 хүн амиа алдаж байгаа гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдээлж, ирэх сарын 14-нд тус улсад албан ёсны айлчлал хийх болсноо мэдэглээ.
Сэтгэгдэл ( 0 )