Хятадын төрийн Wen Wei Po сонин Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун хүргэн ах Чан Сон Тэкийгээ хэрхэн хөнөөсөн талаар аймшигтай мэдээллийг дэлгэн тавилаа. Тус сонинд өгүүлснээр Чан Сон Тэкийг таван хамсаатных нь хамт 120 зэрлэг нохойны хоол болгосон гэнэ.
Тэрхүү 120 зэрлэг нохойд гурав хоногийн турш огт хоол өгөөгүй тул зургаан хүнийг барьж идэхэд ердөө ганц цаг л хангалттай байсан гэнэ. Аймшигтай энэхүү үйл явдлыг Хойд Солонгосын 100 гаруй томоохон албан тушаалтанд зориудаар харуулжээ.
Одоогоор Хятадын хэвлэлийн энэхүү мэдээлэлд Хойд Солонгосын удирдлагаас ямар нэгэн тайлбар, няцаалт хийгээгүй байна. Энэ мэдээллийн цаана Хятадын бодлого ч явж байж болохыг зарим хэвлэлүүд онцолж амжлаа.
Үүнээс өмнө зарим хэвлэлд Чан Сон Тэкийг хамсаатнуудынх нь хамт пулемётоор галлаж хөнөөсөн гэсэн мэдээлэл гараад байсан билээ. Гэхдээ энэ мэдээлэл ч албан ёсоор баталгаажаагүй юм.
Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун шинэ жилээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ “Эв нэгдлийг үгүй хийж буй хүмүүсийг Хөдөлмөрийн нам бүрэн цэвэрлэх хэрэгтэй” гэж хэлжээ.
Чан Сон Тэкийг хүүхнүүдтэй наргихдаа улсын мөнгийг зарцуулсан, хар тамхи хэрэглэсэн зэрэг хэрэгт буруутгаж цаазаар аваачсан гэсэн мэдээлэл цацагдсан. Гэвч үнэн хэрэгтээ Чан Сон Тэк нь олон жилийн турш төрд зүтгэж, эрх мэдлийг өөрийнхөө гарт үлэмж хэмжээгээр оруулчихсан байсан тул замаасаа зайлуулах гарцаагүй шаардлага Ким Чен Унд гарсан байж болох тухай ч зарим хэвлэл мэдээлээд амжсан юм.
Хүргэн ахыгаа 120 зэрлэг нохойд хаяж өгсөн тухай мэдээллийг дараахь линкээс эх сурвалж авсан болно.
http://news.wenweipo.com/2013/12/12/IN1312120039.htm
БОЛОРГЭГЭЭ
Сэтгэгдэл ( 11 )
unemshihgui bna. hyatad hamsaatan n hernee yagaad iim medeelel taVISAN YUM BOL?
манайхан Эрдэнэбат БатбаярАлтанхуя г УдвалОюун нарыг л ингэж шийтгэмээрбайга а юм даа
hudlaa ym bn
Нээрээ хойд солонгос сансар огторгуйг эзэгнэж хиймэл дагуул хөөргөлөө. Цөмийн зэвсэгээр айлгаж байна. Манай монгол ундаг дугуй үйлдвэрлээгүй шүү дээ. сэрээчээ алийн болгон хятад юм идэж, хятад хувцас өмсөх юм бэ. сэрээчээ монгол залуучуудаа, үхмэл байдлаасаа гараачээ
Hoid solngos 40 jiliin umnu Mongoloos yaduu bsan bogino hugatsaand denduu hurdan hugjij huchirheg uls bolson. mongolchuud denduu archaagui uls yum. tiim baij yund ni muu taliig turuulj haraad bgaa yum. argagui l uher yumdaa hugjij bgaag ni harj bicheech
манай энэ томчуудаас өгөх юм сан 1 тарган гүзээтэй дарга л 20 нохойг хооллочих байх шүү
hudlaa um bichihee boli hend heregtei um be.