ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Белорусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах Сочигийн мөсөн талбайд хоккейн оддын эсрэг тоглож, ялалт байгуулсан байна.
Путин, Лукашенко нар нэг баг болсон бөгөөд тэдний багт Павел Буре, Вячеслав Фетисов нарын цагтаа цалгиж явсан хоккейн одод багтжээ. Харин өрсөлдөгч багт Сергей Макаров, Александр Могильный нарын одод тоглосон байна.
Энэ тоглолтод Путины баг өрсөлдөгчөө 12:3-аар илт хол хожив. Лукашенког хоккейд тун дуртайг Путин мэдэх тул зориудаар энэ тоглолтод урьсан гэнэ. Энэ мөсөн талбайд Сочигийн олимпийн аваргын төлөөх шийдвэрлэх тоглолт явагдах юм.
БОЛОРГЭГЭЭ
Сэтгэгдэл ( 3 )
suuliin ued manai hun duuriagaad mori unaal, tsanaar gulgaal, tuguldur huur daraal, tenor bolool bgaa shu. harin musun deer klyush barij barij garch bolohgui shu ter chin erchuudiin ajil.
mergejlee buruu songoj dee ene hynd chadahgyi yum algaa
kommunistuudyn uldegdel kheseg .