АНУ Олимпийн хамгаалалтад Оростой хамтарна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 06

\ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел нар утсаар холбогдож, Сочийн Өвлийн Олимпийн үеэр террорист халдлага гарахаас урьдчилан сэргийлэх талаар ярилцжээ.

Волгоград хотод алан хядах үйл ажиллагаа болж олон хүн амь үрэгдсэнд Америкийн сайд эмгэнэл илэрхийлээд цаашид алан хядах үйл ажиллагаатай тэмцэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Ингээд зогсохгүй олимпийн тоглолтын аюулгүй байдлыг хангалцахад бэлэн гэдгээ ч хэлээд авав.

Хамтарч ажиллан, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаад Оросын тал талархсаныг С.Шойгу онцолсон талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны сайтад дурджээ. Харин туслалцаа авах эсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top