Ким Чен Ун хүргэн ахыгаа зэрлэг нохдод хаяж өгсөн нь зохиомол түүх болох нь тогтоогдов

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 07

Хятадын Хонконгийн Wen Wei Po хэвлэл Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун хүргэн ах Чан Сон Тэкийгээ хамсаатнуудынх нь хамт өлсгөлөн зэрлэг нохдын хоол болгосон тухай мэдээлэл цацаж, дэлхий дахиныг цочирдуулаад амжсан. Тэгвэл тус хэвлэл энэ мэдээллийн эх сурвалжаа Хятадын нийгмийн сүлжээ Weibo-гоос авсан нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, Weibo-д нэгэн эр Хойд Солонгосын удирдагчийг ёжилж бичснийг тус хэвлэл үнэн мэт болгож улмаар хэвлэлээрээ цацсан нь тогтоогдсон байна.

Чан Сон Тэкийг хамсаатнуудынх нь хамт чармай нүцгэлэн гурван хоног хоол идээгүй зэрлэг нохдод хаяж өгсөн гэж нэгэн эр weibo-д санаанаасаа зохион ёжлон бичсэн нь ийнхүү дэлхий даяар тарж орхижээ.

 

“Энэ мэдээллийг авсан даруйдаа хэн ч эх сурвалжийг нь огт сонирхоогүй нь сонирхолтой” гэж weibo-гоос тус мэдээлэл эхтэйг эхэлж анзаарсан Чикагогийн программист Тревор Пауэлл өгүүлсэн байна. Хойд Солонгосын нэр хүндийг унагах, жигшин зэвүүцүүлэх, дэлхий дахиныг тэдний эсрэг турхирахыг маш олон улс хүсч буй тул эх сурвалжийг ч бүрэн шалгаж, хянахаас татгалзсан байх магадлалтай гэнэ.

 

Харин Хонконгийн Wen Wei Po хэвлэл энэ талаар одоогоор ямар ч тайлбар хийгээгүй байна.

 

Болоргэгээ 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ulaangom(112.72.13.216) 2014 оны 01 сарын 07

amaerik mayagiin tolgoi ugaalt. brain washing. gehdee baruunii ornuudiin humuus iim yumand itgeh handlagatai baidag yum bna lee. bid iim sutal uhuulgiin orchind ussun bolohoor yalgaj taniad baidag yumaa

0  |  0
Top