Иракийн Фаллужа хот Аль-Кайдагийн босогчдын гарт орсон гэж Ерөнхий сайд Нури Малики мэдэгдсэн гэж ВВС уламжиллаа. Одоогоор Засгийн газраас шийдвэртэй арга хэмжээ аваагүй ч цэргийн хүчээр зохицуулахаас өөр аргагүй гэсэн байна.
Тиймээс цэргийн бэлэн байдлыг хангаж, армийг байлдааны бэлтгэлд шилжүүлжээ. АНУ-ын Засгийн газраас ч цэрэг, зэвсгийн хангамжаа нэмэгдүүлсэн аж. Цагаан ордны зүгээс пуужин ашиглана гэж мэдэгдсэн нь Ирак дахь эсэргүүцэгчдийг улам турхирсан хэрэгж болсон гэж ажиглагчид үзэв.
Фаллужа хот лалын шашинтнуудын томоохон төв бөгөөд суннит арабууд олноороо амьдардаг бүс юм. Энэ хотыг 2004 онд Америкийн агаарын хүчин бөмбөгдөж, Засгийн газар нөлөөгөө тогтоосон ч одоо эрх баригчдын дуу хоолой хүрдэггүй газруудын нэг болжээ.
Сэтгэгдэл ( 0 )