Сочигийн олимпийн үеэр халдлага гарвал АНУ тамирчдаа 5 онгоцоор маш түргэн татна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 09

Америкийн цанын спорт, сноубордингийн холбооноос Global Rescue компанитай нэгэн онцгой гэрээ байгуулжээ. Гэрээнд ОХУ-ын Сочи хотноо сарын дараа эхлэх өвлийн олимпийн наадмын үеэр халдлага гарвал баг тамирчдаа таван онгоцоор богино хугацаанд эх орон руугаа эргүүлэн татах талаар дурьдсан байна. Олимпийн наадмын үеэр алан хядах ажиллагаа гарвал Global Rescue компани таван онгоцыг Сочи руу маш яаралтай илгээж, богино хугацаанд 375 тамирчин, албаны хүмүүсээ татах ёстой юм байна. Гэхдээ нэг онгоц бүр нь 200 хүний суудалтайг энд давхар дурьджээ.

 

Хэдийгээр Америкийн тал Оросуудын амлаж буй аюулгүй байдлын баталгаанд итгэл хүлээлгэж буй ч хэрвээ хэрэг бишдвэл ийнхүү давхар ажиллагаа явуулахаар зэхсэн байна.

 

Уржигдараас эхлэн Сочи хотноо өвлийн олимпийн наадмыг зохион явуулахтай холбогдуулан онцгой хяналт, хамгаалалт гарсан юм. Олимпийн наадмын аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд 40 мянган цэрэг, цагдаа ажиллах ажээ. Хамгаалалтын зардалд нийтдээ хоёр тэрбум ам.доллар зарцуулж буй гэсэн мэдээлэл бий.

 

Сочигийн өвлийн олимпийн наадам хоёрдугаар сарын 7-нд нээлтээ хийж, мөн сарын 23-нд өндөрлөнө. Харин гуравдугаар сарын 7-16-нд паралимпийн наадам Сочид үргэлжлэн явагдаад, мөн сарын 21-нд хотын онцгой хяналт, хамгаалалтыг буулгах ажээ.

 

Болоргэгээ

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uuuuu(202.21.113.140) 2014 оны 01 сарын 09

orosuud magadgui amerikuudaas l hamgiin ih bolgoomjloh heregtein bna da

0  |  0
uuuuu(202.21.113.140) 2014 оны 01 сарын 09

orosuud magadgui amerikuudaas l hamgiin ih bolgoomjloh heregtein bna da

0  |  0
Top