Канадад шувууны ханиадаар нас барсан хүн Бээжингээс ирсэн байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 09

Канадад шувууны томуугийн шинэ хэлбэр Н5N1 вирусын халдвараар нэг хүн нас барсан гэж ВВС уламжиллаа. Тус улсын Эрүүл мэндийн сайд Рона Амбросе энэ талаар албан ёсны мэдэгдэл гаргасан ба нас барсан хүн Бээжин хотод аялж байгаад ирсэн аж.

Одоогоор халдварын тохиолдол дахин илрээгүй байгаа ч ард иргэдэд сэрэмжлүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болсон байна. Үүнээс гадна Алберта хотод гахайн ханиад Н1N1 вирусын халдвараар 10 хүн амиа алдаад байгаа ажээ.

Шинэ төрлийн Н5N1-ээр өвчилсөн хүний уушги гэмтэж, амьсгалын доод зам өвчилдөг бөгөөд түргэн хугацаанд үхэлд хүргэдэг. Гэхдээ эмнэлгийн тусламж авснаар эрсдлийг 60 хувиар бууруулах боломжтой аж.

Энэ халдварын тохиолдол Канадад анх арванхоёрдугаар сарын 27-нд илэрсэн. Халдвар тээгч нь мөн Бээжингээс ирсэн жуулчин байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top