Өвлийн Олимпын үеэр 37 мянган цагдаа байнга ажиллана

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 09

ОХУ-ын алан хядагч, терроризмтой тэмцэх тусгай хүчин Сочи хотоос 300 км-ийн зайд байрлажээ. Тэд өвлийн Олимп дуустал ажиллах юм байна. Үүнээс гадна, цагдаагийнхан Ставрополоос буудуулж нас барсан таван хүний цогцсыг олжээ.

Эдгээр хүнийг машинд буудсан байсан ба нэгнээс нь гар хийцийн тэсрэх бөмбөг илрүүлсэн аж. Мөн идэвхжүүлсэн тэслэгч олж аюулгүй болжээ. Үүний улмаас тусгай хүчнийхэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах болсон байна.

Мөн Хар тэнгисийн амралтын газруудыг хамгаалалтад авч, зочдыг нарийн шалгах шийдвэр гарчээ. “Риа Новости”-ийн мэдээлснээр, Олимпийн нээлт болох хоёрдугаар сарын 7-нд 37 мянган цагдаа, цэргийн алба хаагч ажиллаж, аюулгүй байдлыг хангах юм байна.

Тагнуулынхан Умар Кавказаас дайралт хийх магадлалтай гэж мэдээлсэн бөгөөд оросуудын заналт дайсан гэгдээд байгаа Чечений босогчдын удирдагч Доку Умаров өвлийн Олимпын үеэр нэг зүйл болно гэж сүрдүүлсэн ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top