Индонезид хоёр галт уул дэлбэрэхэд бэлэн болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 09

Индонезид галт уул идэвхжиж, бүс нутгаас 22 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Синабунг галт уулс өнгөрсөн есдүгээр сард идэвхжиж, хүхэр оргилуулж эхэлсэн бөгөөд энэ долоо хоногт 220 удаа чичирхийлжээ.

Үүнээс гадна Хойд Суматра уул халуун хайлмагаар оргилж, өмнөд хормой руу 10-аад км газар урссан аж. 2600 метр өндөр энэ уул тун удахгүй хүчтэй дэлбэрнэ гэж эрдэмтэд үзэж байна.

Засгийн газраас галт уул идэвхжсэн бүс нутгийн 22 мянган иргэнд түр хоргодох байр, дулаан хувцас, хоол хүнс нийлүүлж байгаа. Гэсэн хэдий ч одоо 1000 гаруй хүн хоол унд, хоноглох байргүй гудамж талбайгаар хоног төөрүүлж байна.

Эрдэмтдийн үзэж буйгаар, галт уулын эрсдлийн бүс 10 км-ээр сунах магадлалтай, хэрвээ тэгвэл эдгээр газрын 59 мянган хүнд зайлшгүй тусламж шаардлагатай болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top