Хятадад тамхины эсрэг хуулийг чангатгана

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 09

Дэлхийд тамхины хэрэглээгээрээ тэргүүлэгч БНХАУ-ын эрх баригчид олон нийтийн газар, барилга дотор тамхи татахыг хориглох хууль баталжээ. Хуулийг энэ оны эцсээс хэрэгжүүлж эхлэх юм байна.

ДЭМБ-ын судалгаагаар дэлхий дээр үйлдвэрлэсэн гурван тамхи тутмын нэгийг хятад хүн хэрэглэдэг аж. Хятадын насанд хүрсэн хүн амын тэн хагас нь архаг татдаг гэх судалгаа ч гарчээ.

Тус улс 2011 онд зочид буудал, ресторан, төрийн байгууллагуудад тамхи татахыг хориглосон ч төдийлөн хэрэгжилгүй өнөөдрийг хүрсэн байна. Тиймээс одоо энэ хуулийг хатуу мөрдүүлэхээр цагдаагийн байгууллага, олон нийтийн байцаагч нартай хамтран ажиллаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top