Италийн цагдаагаас мафийн бүлэглэлийнхний хоорондоо харилцдаг кодлогдсон бичээсийг тайлж чаджээ. ВВС-ийн мэдээлснээр, энэ нь Италийн өмнөд хэсгийн Калабриагийн мафийн “Ndrangheta” бүлэглэлийн гишүүдийн зохиосон нууц үзэг ба олон 10 жилийн турш тэд үүгээрээ харилаж, хуулийнхныг мадлаж байсан аж.
Зурагт харуулсан бичээсийг өнгөрсөн жил Ромд болсон дуулиант аллагыг мөрдөх үеэр олсон байна. “Ndrangheta” бүлэглэл кокайны худалдаа, хүний наймаагаар Европт хамгийн том, цар хүрээ өргөн гэгддэг мафи ажээ.
Мафиуд нууц бичээс зохиохдоо араб, кирилл, хятад үсгийн хэлбэрийг авсан бөгөөд маш өндөр нууцлалтай, цөөн хүн л уншиж тайлдаг юм байна.
Сэтгэгдэл ( 0 )