Америкчууд афган хоригдлуудаас айжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 10

Афганистаны эрх баригчид хоригдлуудыг суллах шийдвэр гаргасныг Вашингтон эсэргүүцэж буйгаа шийдвэртэйгээр илэрхийлжээ. Тодруулбал, энэ нь АНУ болон Ойрхи Дорнод, Дундад Азид хор хөнөөлтэй гэж үзсэн байна.

Гэхдээ олон улсын зүгээс Афган, Америкийн харилцаа хэрхэн өрнөхийг ажиглаж байгаа. Учир нь дайнаас хойш афганууд аливаа дотоод асуудалдаа америкчуудыг оролцуулахгүй байхыг эрмэлздэг болсон. Ялангуяа цэрэг арми, үндэсний аюулгүй байдлын тал дээр бие даахыг хичээж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top