ОХУ-ын Ерөнхийлөгч Ираны Ерөнхийлөгч Хасан Руханитай холбогдож, Тегераны цөмийн хөтөлбөр болон удахгүй Женевт болох Олон улсын энхтайвны чуулга уулзалтын талаар ярилцжээ. Гэхдээ Путины яриа Сирийн асуудлыг түлхүү хөндсөн ба энэ тал дээр Орос, Ираны харилцаа хэрхэн тусах тухай ярьсан гэж “Риа Новости” мэдээлэв.
Олон улсын зүгээс Женевийн чуулга уулзалтаар Сирийн дайнд цэг тавихыг хичээж байгаа. Мөн Ираны тухай ч хэлэлцэх юм байна. Учир нь Сирийн Ерөнхийлөгч Башар Асад гурван жил үргэлжилсэн дайнд Ираныг илт буруушааж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн Ойрхи Дорнодын улс орнууд Сирид зэвсэг, техникийн туслалцаа үзүүлж байгаа зэрэг олон асуудлыг чуулга уулзалтаар хөндөнө. Тиймээс Пладимир Путин Тегераны байр суурийг ийн сонирхсон аж.
Сэтгэгдэл ( 0 )