Аргентинд аянга бууж гурван хүн амь алдлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 11

Аргентины амралтын Вилья-Хесель хотын дэргэдэх "Африка" наран шарлагын газарт аянга бууснаас гурван хүн амь алдаж, өөр 22 хүн бэртэж гэмтэн түлэгдсэн явдал гарчээ. Шархдаж түлэгдсэн хүний 16 нь насанд хүрсэн хүн зургаа нь хүүхэд байсныг бүгдийг нь эмнэлэгт хэвтүүлснээс хоёр эмэгтэйн бие хүнд байгаа гэж хэвлэлүүд мэдээлж байна. Амь алдсан болон түлэгдэж шархадсан хүмүүс бүгд нэг сүүдрэвчинд цуг байжээ. Аргентины Үндэсний цаг уурын албаны мэдээлж байгаагаар бол асар их цэнэг, ус хуримтлуулсан үүл агаарын урсгалаар хүчтэй нүүдэллэсэн нь ийм аюул дагуулсан гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top