Венесуэл улсын 2004 оны мисс, кино од 31 настай Моника Спирийг нөхрийнх нь хамт машинд нь хөнөөсөн хэрэгтнүүдийг цагдаа нар илрүүлэн, баривчилсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Хурдны замын камерын бичлэгийг шүүж, долоон хүнийг баривчилсан ч хоёрыг нь хэрэгт холбогдолгүй хэмээн сулласан байна.
Цагдаагийхан хэрэгт холбоотой гэмт этгээдүүдийн буу зэвсгийг шалгаж, мэдүүлэг авч эхэлжээ. Энэхүү хэргийг урьдаас төлөвлөсөн аллага хэмээн үзэж байгаа аж.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро онцгой анхаарал хандуулж, хэргийг хурдан шуурхай илрүүлэхийг мөрдөгчдөд үүрэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )