“Blue” хамтлагийн дуучин Энтони Коста аав болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 11

Саяхан Английн "Blue" хамтлагийн дуучин Энтони Коста шүдний эмнэлгийн сувилагч найз бүсгүйтэйгээ сүй тавьсан тухай бид мэдээлж байсан. Харин тэрбээр энэ удаад аав болох гэж буй баярт мэдээгээ фэнүүдтэйгээ хуваалцлаа. Дуучин залуу дөнгөж бүрэлдэж байгаагаа хүүхдийнхээ эхоны зургийг твиттертээ байрлуулж, "миний хүүхэд" хэмээн бичжээ. Энэ нь 28 настай бүсгүйн хувьд анхны хүүхэд нь бол Энтони урьд өмнөх харилцаанаасаа 9 настай хүүхэдтэй.

Нэг хэсэг гэртээ харих метроны тасалбарын ч мөнгөгүй болж үзтэлээ дампуурч байсан Энтонигийн хувьд хамтлаг нь эргэн нэгдэн уран бүтээлээ хийж, найз бүсгүй нь жирэмсэн болж ихэд одтой жил болж өнгөрлөө хэмээн ярьжээ. Хосууд 2012 онд танилцсанаас хойш дуучин залуу шоуны амьдралаасаа найз бүсгүйнхээ ачаар биеэ татаж авсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top