Хьюстоны охин өргөмөл ахтайгаа гэрлэв

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 11

Домогт дуучин Уитни Хьюстоны охин 20 настай Бобби Кристина ээжийгээ нас барсны дараахан өргөмөл ах Ник Гордонтой гэрлэхээ мэдэгдэж, нэлээдгүй хэл аманд өртсөн.

Хосууд өчигдөр Италид хуримаа хийсэн тухайгаа твиттер хуудсандаа бичжээ. Хэрэв ээж нь амьд байсан бол Кристина, Ник нарын харилцааг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүмжлэх хүмүүст, Бобби Кристина "Ээж минь харин ч биднийг дэмжиж, баяртай хүлээж авах байсан гэдгийг нүүр бардам хэлье" хэмээн жиргэжээ.

Уитни Хьюстоныг эмгэнэлтэйгээр нас барснаас сарын дараа 20 настай Бобби Кристина, 23 настай Ник Гордон нарын  дотно харилцаа нийтэд ил болсон юм.  Гэр бүлийхэн эрс эсэргүүцэж байсан ч тэд өнгөрсөн жилийн зургаадугаар сард сүй тавьсан билээ.

 Ник Гордоны эцэг нь шоронд орж, эх нь хүүдээ анхаарал тавих боломжгүй болсон Уитни Хьюстон түүнийг 2000 онд 12 насанд нь өргөж авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top