НҮБ болон олон улсын химийн зэвсгийг хориглох байгууллагын /OPCW/ хүсэлтээр Сирийн химийн зэвсгийг устгах ажиллагаанд Герман улс нэгдэхээр болсныг Батлан хамгаалах болон Гадаад хэргийн сайд нар мэдэгдлээ. Герман улс нь химийн зэвсгийг задгай далайд устгал хийсний дараа үлдэх хаягдлыг Засгийн газрын үйлдвэртээ шатааж бүрэн үгүй хийх аж. Эдгээр үйлдвэр Хойд Райн-Вестфалиа мужийн Мюнстер хотноо оршдог байна. ОУХЗХБ-ын зүгээс химийн зэвсгийн хаягдлыг аюулгүй устгах дэвшилтэт технологи, арвин туршлагад нь үндэслэн Германаас тусламж хүсчээ.
Үүний зэрэгцээ энэ долоо хоногоос эхлэн олон улсын байлдааны хөлгүүдээр хамгаалуулсан Данийн усан онгоц Сириэс химийн зэвсгийг устгал хийх АНУ-ын далай руу тээвэрлэж эхлээд буй юм. Сирийн химийн зэвсгийг устгах ажиллагаанд АНУ, ОХУ, Дани, Финлянд, Хятад, Норвеги, саяхан нэгдсэн Их Британи, Герман улсууд хамтран ажиллаж байна. Их Британи улсын зүгээс химийн зэвсгийн зарим хэсгийг өөрийн газар нутаг дээрээ устгахыг зөвшөөрсөн байна. Харин Норвеги, Данийн хувьд усан онгоцуудаа раа химийн зэвсгийг тээвэрлэж, зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг аюул багатай химийн бодисыг хувийн компаниуддаа устгах аж.
ХЗХОУБ энэ оны зун гэхэд Сирийн химийн зэвсгийг бүрэн устгаж дуусахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )