Ходорковский ЮКОС-ын хуучин түншүүдтэйгээ уулзахаар Израилийг зорьжээ
ЮКОС газрын тосны компанийн эзэн асан Михаил Ходорковский Израильд байгаа тухай орон нутгийн санхүүгийн Calcalist (Эдийн засагч) сонин мэдээлсэн юм.
Тэрбээр Леонид Невзлын, Владимир Дубов зэрэг ЮКОС-ын бизнесийн хуучин түншүүдтэйгээ уулзсан байна.
Ходорковский Леонид Невзлынтой уулзах хүсэлтэй буйгаа эрх чөлөөнд гарсан эхний өдрөө хэлсэн.
Хуучин түншүүд болох Леонид Невзлын, Владимир Дубов нар Ходорковский улс төрийн мөрдлөг хавчлагад өртөж баригдахаас өмнө Израил руу цагаачилсан юм.
Ходорковскийгийн хэвлэлийн төлөөлөгч Ольга Писпанен Ходорковскийг Израилд байгаа мэдээг бататгаж тус улсад удахгүй, хувийн шинж чанартай айлчлал гэж мэдэгджээ.
Ходорковский Израилийн аль нэг хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөөгүй, өгөхөөр төлөвлөөгүй гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
нуугаад ардчилал энэ тэр яриад займчуулаад байдаг байсан одооч цайрчээ. КГБмадаггүй баримттулгаад мань эр ч хүлээн зөвшөөрөөд одоо цайрч байгаам байна доо