”Шударга ёс” эвсэл малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг дэмжинэ гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 13

УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцжээ. Тодруулбал, энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай тогтоолын төслийг хэлэлцсэн байна. "Шударга ёс" бүлгээс дээрх гурван асуудлыг дэмжиж байгаагаа бүлгийн дэд дарга Ч.Улаан илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top