Герман улсын Рейн голд уламжлалт өвлийн усанд сэлэлтийн 49 дэх удаагийн тэмцээн болж өнгөрлөө. Энэ удаагийн наадамд оролцсон зоригт 300 орчим тамирчин болон хамгаалалтын ажилтан, шумбагчдын зарим нь содон өнгийн хувцсаар гангарчээ. Оролцогчид цельсийн -7 градусын хүйтэнд мөстэй голд сэлэхийнхөө өмнө халуун цай, дарс ууж бэлтгэлээ базаадаг байна. Тэд барианд хүртэл хамгийн холдоо 6 км газар сэлдэг гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )