Хятадын Засгийн газар ховор элементийн нөөцийг армийн үйлдвэрлэлд ашиглах тухай бодлого боловсруулжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, армиас гадна электроник, өндөр технологи шингэсэн бүхий л цахим үйлдвэрлэлд газрын ховор элементийг өргөн ашиглах ба үүнтэй холбогдуулан олборлолт, хайгуулыг өргөжүүлнэ гэв.
Мөн бодлогод тусгаснаар, Үйлдвэрлэл, мэдээллийн технологийн яамнаас газрын ховор элемент олборлож, үйлдвэрлэдэг зургаан компанид татварын онцгой нөхцөл бүрдүүлж өгөхөө мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )