Афганистаны нэгэн охин ВВС-д ярилцлага өгч, гэр бүлийнхэн нь түүнийг заналхийлж байгаа талаар ярьжээ. Түүний аав, ах нар түүнийг зодож занчин, алан хядах байгууллагын амиа золиослогчдын жагсаалтад хүчээр оруулсан байна.
Үүний дараа түүнийг Афганы армийн хамгаалалтад авсан ба одоо байнга сум нэвтэрдэггүй хантаазтай явах болжээ. Тэрбээр одоо дөнгөж 10 настай. ВВС-д өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч Хамид Карзайгаас тусламж хүсч байгаа гэдгээ дахин дахин илэрхийлсэн байна.
Цагдаа нарын үзсэнээр, энэ охин Талибаны удирдагч нарын нэгнийх нь дүү байх магадлалтай аж. Охин үхэхээс айхгүй байгаа ч амь насаа хий хоосон зүйлд зарцуулмааргүй байна гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )