Хүний мах иддэг хүмүүсийн бүлэг байгуулахаар ярилцжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 13

Төв Африкийн Бүгд найрамдах улсын иргэн Уанжа Маглойри хэмээх нэгэн эр гэр бүлийнхнийг нь хөнөөсөн алуурчныг идсэн гэж ВВС-д ярилцлага өгчээ. Тэрбээр “Өнгөрсөн арванхоёрдугаар сард мусульманчууд Бангуй /ТАБНУ-ын нийслэл/ дахь христийн шашинтнууд руу дайрах үед эхнэр, бэр эгч, ач дүү минь алуулсан. Тэрнээс хойш би өшөө авах тухай бодох болсон” гэжээ.

Энэ халдлагын үеэр Христийн шашинт 1000 гаруй хүн алуулсан аж. Дайсныхаа махыг идсэн хүн өөрийгөө “Хүн нохой” гэж нэрлэсэн ба алуурчныг маш удаан дагаж, алж идсэн гэнэ. Хамгийн гол нь түүний энэ үйлдлийг дэмжсэн 20 хүн түүнтэй дайсныхаа махыг иддэг бүлэг байгуулах тухай ярилцаж байгаа юм байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top