Жагсаалын үеэр баривчлагдсан 3 залуугийн эсрэг өгсөн цагдаагийн мэдүүлгүүд өөрчлөгджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 13

Москвагийн Болотная талбайд болсон жагсаалын үеэр баривчлагдсан Владимир Акименков, Артём Савельев, Михаил Косенко нарыг уг нь удалгүй сулласан байдаг.  Гэвч тэднийг сарын дараа дахин баривчлагдан, өнөөг хүртэл хорьж байна. Жил гаруй хугацаанд хоригдсон гурван залуугийн  эрүүл мэнд дорджээ. Владимир Акименковын хараа муудаж, Михаил Косенко шаардлагатай эм бэлдмэл авч чадахгүйд хүрч, Артём Савельевын хэл ярианы бэрхшээл улам муудсаар байгаа талаар олон улсын хүний эрхийн байгууллага Эмнести интернэшнл байр сууриа илэрхийлж байгаа юм.  

 

Тэдэнд “олон нийтийг хамарсан үймээн”-д оролцсон хэрэг тулгажээ. Түүнчлэн Артём Савельев, Михаил Косенко нарыг мөн цагдаа нарын эсрэг хүч хэрэглэсэн хэрэгт давхар буруутгаж байгаа юм байна.

 

Харин залуус бүгд эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн тулгаж буй хэргийг үндэсгүй хэмээн хатуу няцааж байгаа аж. Видео бичлэг ч үүнийг нотолж байгаа гэнэ. Владимир Акименков, Артём Савельев нарын эсрэг өгсөн цагдаагийн мэдүүлгүүд нилээд их өөрчлөгджээ. Михаил Косенкод зодуулсан гэх цагдаа түүнийг таниагүйн дээр өмнө нь огт харж байгаагүй гэдгээ хэлжээ.Түүнчлэн Владимир Георгиевич Акименков, Артём Викторович Савельев, Михаил Александрович Косенко нарын төлөө эв санааны нэгдлээ илэрхийлэхийг хүний эрхийн байгууллагын зүгээс хүсч байгаа бөгөөд ОХУ-ын Ерөнхий Прокурорт захидал илгээн тэдэнд холбогдох хэргийг нэн даруй, шударга шүүхээр шийдвэрлэхийг түүнээ шаардахыг, мөн шүүх ажиллагааны явцад батлан даалтаар суллахыг уриалахыг хүссэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top