Афганистаны нэгэн иргэн Их Британийн Засгийн газраас орогнол хүсчээ. Тэрбээр шалтгаанаа тайлбарлахдаа “Би шашингүй үзэлтэн. Тийм учраас шашнаас үүдэлтэй энэ бусармаг зүйлстэй нэг дор байж чадахгүй” гэжээ.
ВВС-ийн мэдээлснээр, тэрбээр 2007 онд гэр бүлийн хамт Афганаас дүрвэж Англид ирсэн ба 2013 оныг дуустал амьдрах зөвшөөрөл авсан байна. Харин тэр хугацаа нь дуусгавар болсон учраас ийн хүсэлт гаргажээ. Өөрийнхөө тухай мэдэгдэхгүй байхыг хүссэн энэ залуу нутгаасаа анх гарахдаа 16 настай байсан аж.
Сэтгэгдэл ( 0 )