Египетийн санал өгөх өдөр 200 мянган цагдаа хамгаалалтад гарна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 14

Египетийн ард түмэн шинэ Үндсэн хуулийн санал асуулгад үзэл бодлоо илэрхийлэхээр боллоо. Ингэснээр чөлөөт сонгууль явуулахад дөхөм болно. Шинэ Үндсэн хуулиар исламист Ерөнхийлөгч Мохаммэд Мурсийн бодлогыг өөрчилж, шинэчлэх юм.

Мохаммэд Мурсийг цэргийн шахалтад оруулж, огцруулах ажиллагааг олон нийт дуу нэгтэйгээр дэмжсэн. Түүний Лалын ахан дүүс бүлэглэлийг террористууд гэж үзэж буйгаа олон нийт илэрхийлсэн юм.

Эрх баригчдын мэдэгдэж буйгаар, санал авах хоёр өдөрт 200  мянган цагдаа, хамгаалалтын 150 алба, тусгайгийн 200 салаа хамгаалалтад гарч ажиллах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top