Ираны албан бус эх сурвалжууд сонирхол татам мэдээллүүдийг цахим ертөнц, радио долгионоор цацаж эхлэв. Тэд “Иракт зориулсан Израйлийн нууц төлөвлөгөөний хавсралт”, “Ираны Ерөнхийлөгч Хассан Руханийн хоморголон устгах төлөвлөгөө”, “Барууны нууц хуйвалдаан”, “Британийн хааны гэр бүлийн нууцууд” зэрэг гарчигтайгаар мэдээлэл цацаж байгаа аж.
Гэхдээ өнгөрсөн ням гаригт хамгийн дуулиантай мэдээллээ цацсан нь АНУ-ын Засгийн газартай холбоотой байв. Энэ материал “АНУ-ын Засгийн газар 1945 оноос хойш харь гаригийнхантай холбоотой тогтоож, “сүүдрийн Засгийн газар” ажиллуулж байна” гэсэн утгатай.
Харь гаригийнхны Засгийн газар Невадад байрладаг бөгөөд 1945 оноос өмнө нацистын Германтай хамтарч байсан гэнэ. Тэд Үндэсний аюулгүй байдлын агентлагийн хөтөлбөрт зааварчилгаа өгөхөөс гадна дэлхийд ноёрхлоо тогтоохоор ажиллаж байгаа аж. Мэдээлэл цацагчид үүнийг үнэн гэдгийг баталж чадна гэжээ.
Энэ материалд маш олон сонирхолтой баримтууд бий. Тухайлбал, Германы нацистуудын ард харь гаригийнхан ажиллаж байсны баталгаа нь дайны төгсгөл германчууд олон зуун шумбагч бүтээсэн. Эдгээр нь тухайн үед хүн төрөлхтний хэрэглэж байсан технологиос давж гарсан бүтээлүүд болсон байжээ. Гэхдээ холбоотны армийн эсрэг ийм хүчтэйгээр тулалдахад айх зүйлгүй атал нацистууд ялагдсан нь тодорхойгүй. Үүнийг аль нэг тал нь гэрээ зөрчсөнөөр тайлбарлаж болно.
Ямар ч байсан, дайн дууссаны дараа харь гаригийнхан нууц хүчээ АНУ-ын Засгийн газраар халхавчилсан. Ерөнхийлөгч Барак Обама харийнхныг халхавчлах нь тэдний зэвсэг болж байгааг онцолсон байна. Тэгэхээр дэлхийг ганц Засгийн газартай болгох нь америкчуудын хүсэл үү, эсвэл харийнхны төлөвлөгөө юу. Одоогийн байдлаар харийнхны тандалт үргэлжилсээр байгаа.
Энэ мэдээллийг олж авсан хүмүүс асар их мөнгө зарлагадсан гэдгээ нуугаагүй. Хамгийн ноцтой нь, мэдээллийн эх сурвалж нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн экс ажилтан Эдвард Снөүдэн бөгөөд тэрбээр энэ мэдээллийг ил болгох цагийг удаан хүлээсэн байна.
Дахиад нэг асуудал нь, ОХУ-аас орогнол хүссэн Снөүдэн нууц мэдээллүүдийг оросуудад өгч эхэлсэн. Дээрх мэдээллийг тэрбээр Оросын Холбооны аюулгүй байдлын албанд өгсөн ажээ. Энэ мэдээллийг батлах дараагийн хүн нь Канадын Батлан хамгаалахын сайд асан Пол Хэллиэр.
Эдгээр мэдээлэл одоо Whatdoesitmean.com сайтад байгаа бөгөөд маш олон нууцуудыг агуулсан байна.
Сэтгэгдэл ( 5 )
үнэн үнэн
solioto medeelliig solioto setguulchid taraanaa gj, haramsmaar yum iim ovchte yum bichij bh gej
Сноуден нууц мэдээлэл дамжуулсан нь үнэн. Харин наад харь гаргийнхан гэдэг чинь жинхэнэ худал.
Barag unen baihaa
Солиорол