Австралийн зүүн өмнөд нутгуудаар +45 хэм хүрч халуу шатах болжээ. Үүнээс болж ой хээрийн түймэр гарах нь олширсон байна. Виктория мужид л гэхэд долоо хоног эхэлснээс хойш аянга, цахилгаан, бусад шалтгаанаас үүдэлтэй 250 түймэр нэмж гарсан аж.
Халууны хэм шөнөдөө 30-аас буухгүй байгаагаас хэд хэдэн хүн цус харвалт, зүрхний шигдээс, даралт ихсэх зэргээр амиа алдсан байна. Цаг уурчдын мэдээлж буйгаар, энэ халуун долоо хоног дуустал үргэлжилнэ гэсэн.
Сэтгэгдэл ( 0 )