Өмнөд солонгост хөл нь өвдсөн нэгэн эмэгтэй эмнэлэгт хандаж хэт ягаан туяагаар харуулахад алтны тоолохын аргагүй олон үйрмэгүүд нэвчин орсон байжээ. Тэрээр өмнө нь хөлөндөө алтан зүү тавиулах эмчилгээ хийлгүүлж байсан бөгөөд зүүний зарим хэсгүүд түүний өвдөг орчим үлдсэн нь энэ аж.
Эмч нар 65 настай эмэгтэйг мөгөөрс болон яс хоорондын үе шохойжих өвчин туссан гэж оношилжээ. Гэтэл өвдөлт улам нэмэгдэж, өвчин намдаах эм хүртэл үйлчлэхээ болих үед тэрээр дур мэдэн алтан зүүн эмчилгээнд явжээ. Харамсалтай нь энэ эмчилгээ өвчнийг улам хүндрүүлж алтан зүүн хэлтэрхийнүүд хөлөнд нь үлдсэн байна. Түүний эмч "Зүүний бүх хэлтэрхийг даруй авахгүй бол байрлалаа өөрчилж, биеэр тарж, үрэвсүүлэх болно" гэжээ.
Анагаах ухаанд зүү тавих эмчилгээ нь үр дүнгээ өгөх тохиолдол бага байдаг гэнэ. Энэхүү эмчилгээг азийн орнуудад ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд сүүлийн үед алтны хольцтой зүү тавих эмчилгээг ашиглах болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )