Иракт амиа золиослогч этгээдийн тэсэлсэн бөмбөгөнд олон арван хүн өртөж, 16 нь нас баржээ. Энэ явдал суннитуудын оршуулгын ёслолын үеэр болсон ба одоогоор алан хядлагын хариуцлагыг хүлээх бүлэглэл тодорсонгүй.
Үүнээс гадна Багдад бөмбөг суурилуулсан долоон машин дэлбэрч, 22 хүний амийг авч оджээ. Олон улсын ажиглагч, НҮБ-ийн шинжээчдийн үзэж буйгаар 2007 оноос хойш иймэрхүү террорист халдлага олноор гараагүй юм. НҮБ-ын судалгаанаас харахад, 2013 онд 7818 ирак хүн, 1050 энхийг сахиулагч амиа алдсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
irak-d neg ch enhiig sahiulagch bhguig meddeggui mal yum bh daa.