АНУ-ын “Хэвлэлийн эрх чөлөөний сан” Снөүдэнд ажиллах санал тавив

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 16

АНУ-ын “Хэвлэлийн эрх чөлөөний сан” ТББ төлөөлөн удирдах зөвлөлдөө хуучин тагнуулын ажилтан Эдвард Сноуденийг урьжээ. Энэ талаар тус байгууллагын албан ёсны цахим хуудасанд мэдээлсэн байна.

“Хэвлэлийн эрх чөлөөний сан” нь олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн мэдээллийн ил тод байдлыг чухалчилдаг сэтгүүлчдийг дэмжих, тэдний үзэл бодлыг хамгаалах зорилгоор 2012 оны арванхоёрдугаар сард байгуулагджээ.

Сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн нь 1960-аад Вьетнамын дайны үеийн Пентагоны нууц баримт бичгийг дэлгэсэн Батлан хамгаалахын сайдын орлогч нарийн бичгийн дарга асан Даниел Эллсберг, Америкийн жүжигчин Жон Кьюсак, түүнчлэн Сноудений алдартай илчлэлтүүдийг нийтэлсэн Их Британийн “The Guardian” сонины тоймч Гленн Гринвальд нар аж.

“Хэвлэлийн эрх чөлөөний сан” байгууллага нь нэг жилийн дотор илчлэлтүүд болон ижил төстэй материалуудыг нийтэлдэг WikiLeaks сайтыг дэмжих 500 гаруй мянган ам.долларын хөрөнгө цуглуулж чадсан юм.

Харин Сноуден “Даниел Эллсберг шиг алдартай хүнтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top