Египетэд Үндсэн хуулийн санал асуулгын ирц өндөр, түүнийг тойрсон дуулиан шуугиан ч өндөр байна. Энэ Үндсэн хуулийн гол зорилго нь исламист Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсийн баталсан элдэв хууль, гажуудал завхралыг арилгах зорилготой юм.
Гэхдээ сөрөг хүчнийхэн байр сууриа хүчтэй илэрхийлж, үймээн самуун дэгдээсээр байна. Тухайлбал, Лалын ахан дүүс бүлгэмийнхэн Кайр хотод энгийн иргэдтэй мөргөлдсөний улмаас 10 гаруй хүн амиа алджээ.
Ямартай ч, египетчүүд урьд өмнө нь сонгуульд ингэж идэвхтэй оролцсон түүх байгүй юм байна. Мөн 400 гаруй хүнийг баривчилж хорьсон ба санал өгөх үйл ажиллагааг тасалдуулахгүйг хичээж байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )