АНУ-ын цөмийн салбарын 34 офицерийг ажлаас нь халав

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 16

АНУ-ын Агаарын цэргийн хүчний цөмийн пуужингийн туршилтын асуудлыг эрхэлдэг 34 офицерыг ажлаас нь халжээ. Тэд онцгой нууц бүхий байгууллагад ажилладаг хүмүүсээс авдаг шалгалтад бүдэрсэн байна.

ВВС-ийн мэдээлж буйгаар, дээрх офицерууд авлига, хээл хахууль, хар тамхи хэрэглэсэн гэж буруутгагдаад байгаа аж. Хамгийн гол нь тэднийг нууц задруулан эсэхий шалгаж эхэлжээ.

Ажлаасаа халагдсан офицерууд шинэ пуужингийн туршилт, хадгалалт, аюулгүй ажиллагаа зэрэг онцгой ажил хийдэг байсан нь ийнхүү дуулиан тарьж орхижээ. Энэ нь Агаарын цэргийн хүчний тарьж буй анхны дуулиан биш.

Өнгөрсөн наймдугаар сард хамгаалалтын албыг толгойлдог офицер хяналтын мэдээллийг гадагш задруулсан хэргээр шуугиан гаргаж байв. Мөн Хойд Дакота мужийн пуужин турших баазын ажилтан бас аюулгүй ажиллагааны горим алдагдуулсан нь бөөн хэрэг тарьж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top