20 гаруй жилийн турш нууц мэдээлэл дамжуулсан тагнуулч гэр бүлийг шүүнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 16

ХБНГУ-ын Штуттгартад шүүгдэж буй Оросын суурин тагнуулч гэр бүлийн жинхэнэ нэрийг тогтоосон гэдгээ Прокурорын байгууллагын зүгээс энэ сарын эхээр мэдэгдсэн билээ. Германд Андреас, Хайдрун Аншлаг нэртэйгээр амьдарч тагнуулын мэдээлэл цуглуулж байсан тэдний жинхэнэ нэр нь Александр болон Ольга байсан аж. Гэхдээ тэдний жинхэнэ овгийг тогтоож чадаагүй байгаа аж.

Андреас, Хайдрун нар 2011 онд баригдсан агаад тэднийг  ОХУ-ын талд 20 гаруй жилийн турш нууц мэдээлэл дамжуулж байсан хэмээн яллаад байгаа юм. Андреасын мэдүүлснээр тэрбээр Аргентинд төрөөд 6 настайдаа Мексик рүү нүүсэн аж.  Харин прокурор Вольфганг Сигмунд түүнийг энэхүү мэдүүлгийг  худлаа гэдгийг нотолсон байна. Андреас нь 1984 он хүртэл УАХХ-ны сургуульд суралцаж байсан бөгөөд Мексикт огт байгаагүй юм байна.

Тэднийг шүүх хурал ирэх хоёрдугаар сарын 2-нд болж  шийдвэрээ гаргах аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top