Киви хамтлаг 2013 оны Шилдэг Хамтлагаар шалгарчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 16

Монголчуудын хувьд морь жил хийморь дууддаг хэмээн бэлэгшээдэг билээ.  Тэгвэл 2014 Монголын Залуу Сэтгүүлчдийн Хөгжлийн Холбоо “BEST OF MONGOLIA- 2013” оны шилдгийг тодруулах олон нийтийн санал асуулгыг нүүдэлчдийн портал WWW.KHUNNU.MN сайтаар хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж өндөрлөсөн байна.“BEST OF MONGOLIA- 2013”  оны шилдгийг хэрэглэгч, олон нийтийн дунд 2013 оны 12 сарын 1-ны өдрөөс 12-р сарын 31-ны өдөр хүртэл бүтэн сарын турш явагдаж нийт 1300 байгууллага бүртгүүлж давтамжтай тоогоор 1.500.000 хэрэглэгч хандаж,  500.000 гаруй санал өгсөн байна. “BEST OF MONGOLIA- 2013” батламж  гардуулах ёслолын ажиллагаа 2014 оны 1 сарын 10-ны өдөр “Раmada” зочид буудалд болж шилдгүүд шагналаа гардан авсан байна. Үүнд: 2013 оны шилдэг хамтлагаар Киви хамтлаг шалгарсан бөгөөд өнгөрөгч шинэ жилээр ч гэсэн хамт шинэ жил тэмдэглэхийг хүссэн албан байгууллагын захиалганд дарагдаж ашиг орлого нь 100 сая хол давсан гэх юм билээ. 2013 онд хоёр ч цомог өлгийдөн авсан Киви хамтлагийн 10 жилийн ой энэ 2014 онд тохиож байгаа бөгөөд ашиг орлого нь улам өөдөө байхын ерөөл тавья.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.232.27) 2016 оны 10 сарын 11

Knlweodge wants to be free, just like these articles!

0  |  0
Erdenebadrakh(202.70.46.205) 2014 оны 01 сарын 23

Az jargal ulamjilya

0  |  0
Top