Насанд хүрээгүй хүүхдүүд эцэг эхийнхээ зөвшөөрөлгүйгээр “Apple” компанийн аппликейшний дэлгүүрээс хийсэн худалдан авалтын 32.5 сая ам.долларыг эргүүлэн олгохоор болжээ. AНУ-ын Холбооны худалдааны хорооноос гаргасан шийдвэрийн дагуу 2011 оны гуравдугаар сараас хойш хийгдсэн худалдан авалтууд үүнд хамаарах юм. АНУ-ын Холбооны худалдааны хорооноос энэ удаагийн 32.5 сая ам.долларын нөхөн төлбөр нь дөнгөж эхний алхам нь гэдгийг онцолсон байна. Дашрамд дурьдахад “Apple” компани өнгөрсөн санхүүгийн жилд 171 тэрбум ам.долларын орлого олжээ.
Сэтгэгдэл ( 0 )