АНУ болон Өмнөд Солонгос хоёрдугаар сард цэргийн сургуулилт хийнэ. Харин энэ цэргийн сургуулийг Хойд Солонгосын тал өдөөн хатгалга гэж үзээд цуцлахыг шаарджээ. Энэ шаардлагын хариуд Өмнөд Солонгос “Цэргийн сургуулилт нь батлан хамгаалахын зорилготой жил бүрийн бэлтгэл” хэмээжээ. Гэвч өнгөрсөн онд Хойд Солонгос цөмийн туршилт хийсний дараахан цэргийн сургуулилт хийснээр Солонгосын хойгт нөхцөл байдал ширүүсч байв. Дашрамд дуулгахад Ким Жон Ун авга ахыгаа цаазалсны дараа Өмнөд Солонгос байлдааны бэлэн байдалд байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
odoo yahuu mantuushkaa tomorch bgaad neg nam taviulna daa usa bol dain hiij sursan humuusdee