Америкийн тагнуулууд өдөрт 200 сая мессеж шалгадаг

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 17

Их Британийн хэвлэлүүдээр АНУ-ын тагнуулын ажиллагаатай холбоотой дахин нэг дуулиан тархав. Энэ нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба өдөр бүр дэлхийн харилцаа холбооны сүлжээгээр тагнуулдаж, 200 сая ширхэг текст мессэж цуглуулдаг ажээ.

Энэ мэдээллийг Их Британийн тагнуулын алба олсон бөгөөд америкчууд мессежүүдийг архив үүсгэн хадгалж байгаа гэсэн байна. Британийн тагнуулын алба эдгээр мэдээллийг олохдоо Эдвард Снөүний өгсөн эх сурвалжид тулгуурласан аж.

Харин үүний хариуд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба “Бид хуулийн дагуу мэдээлэл цуглуулдаг. Энэ ажил бусад орны аюулгүй байдалд харшлахгүй” гэсэн мэдэгдэл хийжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top