Олон улсын Хүний эрхийн байгууллагууд Филиппинд хүүхдүүдийг онлайнаар худалдаж, бэлгийн мөлжлөгөөр хөлжигсөд олширсон гэж үзжээ. Мөн бага насны хүүхэд сонирхож, дур хүслээ хангагчдын эсрэг хууль эрхзүйн орчин нь маш бүрхэг гэсэн байна.
Одоогийн байдлаар Филиппиний цагдаа хүүхдүүдийн биеийг үнэлүүлдэг 11 гэмт бүлэглэлийн 29 гишүүнийг баривчлаад байгаа ч гол толгойлогчид нь зугтаж, бузар ажлаа үргэлжлүүлсээр байгаа юм.
Тэд хүүхэд хүчирхийлж, дур хүслээ хангаж буй бичлэгүүдээ интернэтээр цацаж, тэдгээр хүүхдийн заримыг гэр бүлээс нь өндөр үнээр худалдаж авснаа ч зарласан байна. Цагдаа нар 6-15 насны таван хүүхдийг гэмт хэрэгтнүүдээс аварч чадсан ч цаана нь мянга мянган хүүхэд ийм эмгэнэлт хувь заяагаар амьдарч байна гэсэн байв.
Сэтгэгдэл ( 1 )
vneheer aimar yum aa ger bvliin hvmvvs ene yaj zarj chaddag bna