Гадаад хүнтэй гэрлэсэн гэж зэмлүүлдэг сайд маань зурхай харж ханиа сонгосон

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 17

 

Монголын хүчирхэг эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон Ц.Оюунгэрэлийг танихгүй хүн цөөхөн. Өндөр боловсрол, том албан тушаалтай ч олны өмнө энгийн байдаг болохоор хувийн амьдралаа нуугаад байдаггүй. Тэр ч бүү хэл нэгэн нэвтрүүлэгт орж байхдаа нөхрөө хэрхэн монгол ахуйд сургаснаа ч тайлбарлаж байсан удаатай.

Харийн хүнтэй гэр бүл болсноосоо болж зарим нэг улс төрчдөд ад үзэгдэж хэвлэлээр шуугиад авсан. Харин сайд яагаад гадны хүнийг амьдралынхаа ханиараа сонгосон нь тун сонирхолтой. Түүнийг Стэнфордын их сургуульд суралцаж байхад нь Жеффри анх танилцсан бөгөөд найз нөхөрлөлийн хол­боотой байсан гэлцдэг.

Нэг өдөр оюутан Ц.Оюунгэрэл 20 ам.доллараар заяаны ханиа олох зурхай худалдаж авснаар түүний одоогийн амьдралын зам мөр эхэлсэн гэдэг. Уг зурхайд “Танд зургаа­дугаар сарын наймны өдөр гэрлэх санал ирнэ. Тэр саналыг хүлээж авбал заяаны ханиа олсон гэсэн үг” хэмээсэн байж.
   
Зургаан сарын найманд мэдээж гэрлэх саналаа хүлээсэн ч ийм санал түүнд ирээгүй байна. Тэгвэл үүнээс гурав хоногийн дараа түүний одоогийн нөхөр Жеффри түүнд сүйн бөгж бэлэглэж, гэрлэх санал тавь­жээ. Ц.Оюунгэрэл тэрхүү саналыг нь гайхаж хүлээж авав. Харин нөхөр нь зургаан сарын найманд уг бөгжийг худалдаж авсан гэдэг нь түүний сэтгэлийг хөдөлгөж, дэлгүүрт бөгжний мөнгө төлсөн тооцооны хуудсыг нь хүртэл шалгаж үзэж байжээ.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(182.160.32.168) 2025 оны 03 сарын 13

монголын мөнгөөр харийн хүн тэжээж бгаа авгай

1  |  0
(103.26.193.18) 2025 оны 03 сарын 13

гадаад хүнтэй суусан болохоор төрийн ажилд оролцох хэрэггүй байсан юм

1  |  0
(103.26.193.23) 2025 оны 03 сарын 13

Tegeed hogshin bolohooroo nutag oronluugaa yavdag ny hun buriin zan bolohoor salj l duusah baih daa,gevch nogoo nomoo hardaa.

1  |  0
(89.100.221.89) 2025 оны 03 сарын 13

Gadad dotood hamagui , aris ongonii uzel , olon Ulsad arilad udaj bna , gol ni Sain hurgen , saihan Hun Manai Ulsad orj neegeer nemegdvel olz olsnoos yalgagui , oorsdiinho haranhui tolgoigo yaj gegeruulehu gej bodohoos , hunii huviin amidral luu ongiij yavj , ul shagaij kaif avdag humuus oorsdoosoo icheesei !!! Bas iimYum niitlelj suudag amitan Yana da ! Oor shineleg saihan yumOldohgui bga yum baih da , Bitgi Bain Bain taviad Zarad bai

1  |  0
oyuna(69.81.118.95) 2025 оны 03 сарын 13

Oyungerel mash saikhan emegtei. Ene khun bol gadnaasaa ch dotroosoo ch gereltdeg. Iim olon saikhanemegteichuud Mongol ulsin tord orj ajullaj ikh ornoo khogjuulekhed mash tustai. Tani tsaashdin amidrald bolon ajulin ikh uilsed mash ikh amjultig khusie! Khundetgesen Oyuna Wisconsin khotoos.

1  |  0
Top