Цуврал 1: Хувьчлал нэртэй шинэ давалгаа эрх баригчдын хөрөнгийг зузаатгах уу?

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 17

 

Төр өөрийн харьяалалд байх шаардлагагүй өмчүүдээсээ татгалзах нь улс орны хөгжлийг урагш ахиулахад тустай талаар хэлж ярих эдийн засагчид бий. Гэхдээ энд шаардлагагүй өмчүүд гэдгийг тодотгож хэлэх ёстой юм. Тэрнээс биш төр нь хэсэг нөхдийн лоббигоор суурь хийгээд өмчүүдээ тэрдундаа өөрийн мэдлийн компаниудаа, онцгой салбаруудаа  хувийн хэвшлийнхэнд олон таван үггүй өгчихөөд, яавал ч яаг гээд орхих ёстой гэсэн үг. Тэгвэл манай улстөрийн талбар дахь нөхдүүд сүүлийн үед төрийн өмчийн хувьчлалын талаар тод томруун өнгө аясаар дуугарч байгаагаас үзэхэд төрийн өмчийн хувьчлалын шинэ давалгааг эхлүүлэх бэлтгэлээ хийж байгаа нь анзаарагдаж буй. Уг нь засаглалын шилжилттэй зэрэгцэн их хувьчлал явуулж байсан туршлага бидэнд бий. Туршлагад нь онооноосоо алдаа нь давамгайлсныг ч одоогийн нөхцөл байдлаас харж болно. Төрд данстай бүхнийг тухайн цаг үеийн эрх баригчид хуваан халаасласны нөгөө талд улс орон, иргэдийн амьдралд бараан сүүдэр туссаныг хэлэх хэрэгтэй. Түүнчлэн хувьчилж болно. Гэхдээ аль салбар дахь аль компаниудаа хувьчилах нь зөв бэ гэдэг дээр бодлоготой хандахгүй бол хувьчилж авсан нэртэй нөхдүүд нь тухайн өмчийн газар, обьектоор илүү мөнгө хийн, үндсэн үүргийг нь гажуудуулчихдаг. Хувьчилсан л бол шинэ эзний өөдөөс илүүг дуугарах эрх төрд ч үнэн хэрэгтээ үгүй учраас, тэдний хуудууг нь үг дуугүй хараад л сууж байдаг баларсан жишиг тогтсоны бэлхэн жишээ бол Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан Гутлын үйлдвэр юм. Өдгөө энэ үйлдвэр“Номин” компанийн гараар орчихсон. Тус компани Гутал үйлдвэрийн байрыг хорин жилийн түрээсээр ашиглаж байгаа нэрээр хувь заяаг нь бүрэн дампууруулчихаад байна.

 

Ерөөс 1991 онд Өмч хувьчлах тухай хууль баталж, улмаар хувьчлалыг эхлүүлсэн асуудал нь сонгодог, зах зээлийн орчинд хийгддэг өмч хувьчлалтай адилтган үзэхийн аргагүй үйл явц болсныг хэлэх хүмүүс бий. 1991 онд Өмч хувьчлалын комиссын анхны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун хэлэхдээ “Тухайн үед цаг хугацаандаа баригдаад эд хөрөнгийн үнэлгээг дансны тайланг үндэслээд хийж байсан. Савхин эдлэлийн компанийн хувьцааг гаргахад 400 сая төгрөгийн хөрөнгөтэй, 40 сая төгрөгийн банкны өртэй, 10 сая төгрөгийн авлагтай. Авлагыг нь нэмлээ, өрийг нь хаслаа. Жаахан механик хандлага л даа. Аль үйлдвэр нь ашигтай, аль нь арай бага алдагдалтай гэдгийг анхаарах ёстой байсан гэж боддог. Ханын материалын үйлдвэрүүд гэхэд цул алдагдал. Бололцоо байгаад үнэлгээг нь зах зээлийн ханш руу дөхүүлж хийсэн бол иргэд үр ашиггүй үйлдвэрүүдийн хувьцааг авах ажиллагааг хаах байсан болов уу.” хэмээн ярьсан байдаг. Энэ бол өмнөх хувьчлалыг гардан хийсэн хүмүүсийн нэгнийх нь байр суурь гэдгийг дахиад хэлье.

 

Тэгэхээр одоо бид дараагийн хувьчлалдаа алдаж онож үзсэн юм шиг хандах хэрэгтэй байна. Энэ асуудал дээр даацтай хандах учиртай Төрийн өмчийн хороо төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн олонхи нь хэтэрхий их хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа талаар ил тодоор мэдээлдэг гэх сайн нэрийг зүүгээд тодорхой хугацаа өнгөрч байгаа. Түүнчлэн төрийн өмчит компаниудын хувьцааг 2013-2016 онд үе шаттайгаар хөрөнгийн зах зээлд гаргахад анхааран ажиллаж байгаа гэж буй. Ер нь энэ асуудлыг өмнөх засгийн үед буюу С.Батболд засаг удирдаж байх үед анхааран ярьж эхэлснийг хэлэх хэрэгтэй. Харин одоо ТӨХ-нд харьяалагдан яригдаж байгаа энэ асуудлыг Засгийн газар, УИХ албан ёсоор дэмжих дутуу байгаа. Хэрэг дээрээ бол дээгүүр хэдийнэ үндсэн асуудлууд шийдэгдсэн янзтай байгаа юм. 

Тухайлбал, МИАТ-ийн хувьцааг хөрөнгийн зах дээр, тэрдундаа дотоодын бус Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргана гэх мэдээлэлтэй зэрэгцэн хувьчлалын асуудлыг нь улстөрийн хүрээнд ярьж байна. Ерөнхийдөө бол гурван компани МИАТ-ийг хуваан залгих гэж байгаа талаар ч яригдаж ирснийг хэлэх хэрэгтэй. Харин нөхцөл байдлыг харахаар ТӨХ төрийн өмчит компанийн алдагдлыг төр дандаа үүрч явж болохгүй гэдэг гол үндэслэлээр түрий барин хувьчлалын шинэ давалгааг эхлүүлэх гэж байгаа харагдаад байна. Эхэнд хэлсэнчлэн хувьчлах шаардлагагүй буюу шаардлагагүй компаниуд гэж бий.

 

Төр өөрийн мэдлийн компаниудаа ухаалгаар залахаар ядаж байгаа энэ үед анхаарах ёстой асуудлууд мэдээж байгаа. Тухайлбал, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд, тэдгээрийн үйл ажиллагаа, үр дүн, засаглалын асуудал дээр анхаарах ёстой юм. Ер нь манай Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн олонхи нь алдагдалтай ажиллаад олон жилийн нүүрийг үзэж байгаа нь төрийн өмчийн компаниудийн менежментийн хоцрогцол хадгалагдсан хэвээрээ байгааг л харуулаад байгаа  хэрэг.

 

Тэгэхээр анхаарах ёстой асуудлууд нь юу байна вэ гэхээр,  Компанийн гүйцэтгэх удирдлагын зорилго, хүрэх ёстой үр дүнг нээлттэй, ойлгомжтой болгох ёстой. Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг төлөвлөх, хянах, хэмжих, дүгнэх ажиллагааг зах зээлийн орнуудад хэрэглэж байгаа нийтлэг жишигт нийцүүлэх шаардлагатай байгаа юм. Мөн компанийн хүний нөөцийн бодлогыг өрсөлдөөнтэй, ил тод, нээлттэй байлгаж,мэргэшсэн, үр дүнтэй, шударга ажиллаж чадна гэдгээ үйл ажиллагаагаараа нотолсон, орчин үеийн менежментийн арга барилыг сайтар эзэмшсэн менежерүүдийг өрсөлдөөний зарчмаар ил тод сонгодог болгох хэрэгтэй байгаа. Түүнчлэн, компанийн засаглалын орчинг нээлттэй, олон улсын жишигт хүргэх шаардлага зэрэг асуудлууд бий гэдгийг хэлье.

 

Мөн манай сайт хувьчлалын шинэ давалгаанд  өртөн, өмнөх гашуун түүхийг давтаж болзошгүй байгаа онцгой үүрэгтэй компаниудын талаар цувралаар хүргэх болно.

 

Б.Итгэлт

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oilgomjtoi.(123.121.193.177) 2014 оны 01 сарын 17

Medeej halaasaa zuzaalah l gej yaaran sandran ooriin erh ajliin hureend bagtsan yum uuu?! ugui ch yum uu?! asuud;laar Elbegdorj zarlig gargalaa.Songogdsondoo bayarlaad baahan shoudaad baisan neg medehed buren 1 jil ni ongochison baidag aa. Getel gavtai yum barij avaagui baigaagaa medenguut l hiij baigaa ajil ni shuu dee. Tuunees bish uhaalag tor bolgoh gesen bish ene goe neriin ard halaasaa zuzaalah arga.Tertee tergui baishin barilga solohdoo bish uhaalag bodlogo yavuulahaas ehleh heregtei bizdee. Bidnii teneg gej l doromjilj baigaa hereg shuu dee

0  |  0
oilgomjtoi.(123.121.193.177) 2014 оны 01 сарын 17

Medeej halaasaa zuzaalah l gej yaaran sandran ooriin erh ajliin hureend bagtsan yum uuu?! ugui ch yum uu?! asuud;laar Elbegdorj zarlig gargalaa.Songogdsondoo bayarlaad baahan shoudaad baisan neg medehed buren 1 jil ni ongochison baidag aa. Getel gavtai yum barij avaagui baigaagaa medenguut l hiij baigaa ajil ni shuu dee. Tuunees bish uhaalag tor bolgoh gesen bish ene goe neriin ard halaasaa zuzaalah arga.Tertee tergui baishin barilga solohdoo bish uhaalag bodlogo yavuulahaas ehleh heregtei bizdee. Bidnii teneg gej l doromjilj baigaa hereg shuu dee

0  |  0
з(103.9.90.130) 2014 оны 01 сарын 17

гутлын үйлдвэрийг З.Энхболд авсан гэж сонсож байсан юм байна. Дараа нь номинд зарсан байх

0  |  0
Huvichlah yostoi(125.193.136.178) 2014 оны 01 сарын 17

Za bolio bolohgui baigaa yumiig huvichlahaas oor yah yum. Toriin omchit MIAT beijing seoul moscow gesen 3 marshrutiinhaa uniig nemeed busad marshrutiinhaa aldagdaliig nohoj baishd. aldagdaltai marshrut yagad bat boh baina gevel toriin erhem gishuud darga nar toriin alban haagchis busad chigleld unegui toriin neriin dor hyamdraltai zorchdog yum n baihgui bolchih bolohoor l aldagdaltai marshrut baigaad baigaa yumshdee.uul n tokyo seoul moscow beijing gesen heden marshrutaa avch uldeed uniig n 30 huvias 50 huvi hurtel buuruulah bolomjtoi gej yaridag yum bnleeshd

0  |  0
Top