Францын жүжигчин Жули Гайэт “Closer” сэтгүүлийг шүүхэд өгчээ. Учир нь тус сэтгүүлд жүжигчин бүсгүйг Ерөнхийлөгч Франсуа Холландтай янаг амрагийн холбоотой гэж бичсэн юм.
Үүнээс болж тус сэтгүүл Жули Гайэтэд 52 мянган евро төлөхөөр болжээ. Энэ мэдээллээс болж жүжигчин бүсгүйд маш олон дарамт ирж, түүний нэрийг гутаан доромжилж, хаа сайгүй биеэ үнэлэгч мэтээр ярих болсон байна.
Үүнтэй холбоотой хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгчийн туслах Валери Триэруэлэ шар сэтгүүлүүдийг аливаа зүйлд нухацтай хандахыг анхааруулжээ. Мөн Франсуа Холланд Франц улсын иргэний хувьд уг сэтгүүлд хуулийн хариуцлага ногдуулахыг шаардах болно гэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )