Говь-Алтай аймгийн 2012 оны орон нутгийн сонгууль маргаантай болсны улмаас 17 төлөөлөгчийн суудал тийш хараагаа бэлчээсэн улстөрийн намуудын тэмцэл төгсөлгүй өнөөдрийг хүрээд байгаа юм. Тэгэхдээ хоёр өдрийн дараа албан ёсны дахин сонгууль болох учиртай.Монгол Улсын бүх шатны шүүхээс тус аймгийн орон нутгийн сонгуулийг дөрвөн сум, аймгийн төвийн нэг багт дахин явуулахаар болсон юм. Говь-Алтай аймгийн сонгуулийн бүх тойрогт хувь тэнцүүлсэн хэлбэрээр, Баян-Уул, Төгрөг, Хөхморьт, Шарга сум болон аймгийн төвийн Баяншанд баг гэсэн таван тойрогт нэр дэвшигчээр, 12 суудлын төлөө хувь тэнцүүлсэн хэлбэрээр, нийтдээ 17 төлөөлөгчийг иргэд сонгох гэж байгаа юм.
Тэгвэл хамгийн багадаа 164 сая төгрөг зарцуулан явуулж буй дахин сонгуульд хүмүүсээ сойсон улстөрийн намууд өмнөх баларсан жишгээ даган хэл ам татласан мэдээллүүд Алтай нутгаас ирж байгаа юм. Тухайлбал, сонгуулийн луйварт удаа дараа холбогдож ирсэн МАН-ынхан Говь-Алтайн дахин сонгуульд ч муу нэрээ гаргаж байгаа талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, дахин сонгуульд оролцож байгаа МАХН-ынхан сонгуулийн тухай хуулиар зөвшөөрөгдсөний дагуу өчигдөр орой нутгийн иргэдтэй уулзалт ярилцлага хийж байтал нь, МАН-ын хөлсний хурал үймүүлэгчид орж ирцгээн, бүдүүлэг авирласан байна. Тэдний үйлдэлд дургүйцсэн Алтай нутгийнхан хурал үймүүлэгч хөлсний нөхдүүдийг хөөж гаргаснаар МАХН-ын иргэдтэй хийх уулзалт, үргэлжлэх боломжтой болсон аж.
Гэвч МАН-ынхан тэгээд больчихоогүй гэнэ. Учир нь МАХН-ынхныг орон нутгийн “Миний Монгол” ТВ-гээр ярилцлаганд орох үеэр нэвтрүүлгийг нь санаатайгаар гацаах арга хэрэглэснээс гадна, МАХН-ын нэр дэвшигчид өнгөтэй байгаа сум, багийн гэрэл цахилгааныг таслах гэхчлэн арчаагүй үйлдлүүдийг удаа дараа гаргажээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар хурал үймүүлсэн, хууль зөрчсөн бүдүүлэг авир гаргасан, үйлдэл хийсэн этгээдүүд нь Улаанбаатар хотоос тус аймагт очсон хүмүүс гэнэ. Бүр тодруулбал, МАН-ын төв байр болох Тусгаар тогтнолын ордны 306 тоот өрөөнд суудаг мэргэжлийн хөлсний ажилчид гэдгийг хэлж байна. Орон нутгаас холбогдон мэдээлэл өгч буй иргэдийн хэлж буйгаар луйврын сонгуульд гаршсан МАН-ынхан орон нутагт мөнгө тарааж, ард түмний сонголтыг уландаа гишгэхээс гадна, шударгаар үйл ажиллагаа явуулж байгаа улстөрийн намын уулзалт хурлыг бусниулж байгаад бухимдалтай байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 4 )
Говь-Алтайд МАН-аас очиж ажилласан хүмүүсийн бүрэлдэхүүнийг ажиглахад тун сонин. Ж нь Хүрэлбаатар сонгогчид хэрхэн авилга өгөх дараа нь хэрхэн гүрийхийг заахаар очсон бололтой. Энэ талаар Хүрэлбаатар гарамгай туршлагатай нэгэн.
MAHN-iingushuun nialdaadutagdliigniunenzeveerh elsenduursajburuugMAN-dtohojba igaabishlegiiguzehedhumuusnibo schgartsgaajbaigaagharahguiyu daa
худлаа доо хэн нэг нь жаахан хатуухан үг хэлээд шүүмжилчихээр л одоогийн энэ намууд нэг бол МАН-д үгүй бол АН-д автоматаар элсүүлээд хурал үймүүлэгч гэдэг цол өгчихдөг юм билээ би бол автоматаар энэ 2 намд элсчихсэн хүн байгаа юм АН-ынхан МАН-д МАН-ыхан болохоор АН-д шууд элсүүлээд хурал үймүүлэгч гэдэг цол олгочихдог юм даа
Энэ намынханы энэ увайгүй ажиллагааг өөрсдийн нь аргаар хүч хэрэглэн дарах хэрэгтэй.