Чеченийн Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Рамзан Кадыров Кремльд шаардах хуудас ирүүлжээ. Үүнд бичсэнээр, Сочийн амралтад байрлаж байсан Чеченийн хамгийн зартай исламист дайчин алуулсан бөгөөд энэ хэргийн буруутныг олж өгөхийг шаардсан байв.
Гэвч Оросын тал үүнд итгэхгүй гэдгээ ч мэдэгдэв. Учир нь Доку Умаровыг алсан гэх хэрэг өмнө нь хэд хэдэн удаа гарсан ба олон улсын зартай алан хядагчийн нэрийг зээлэгчид цөөнгүй бий аж.
Кадыров энэ талаар “НТВ-гээр Умаров үхсэн. Чеченүүд түүний цогцсыг хайж байна гэх мэдээ гарсан” гэж ярьжээ. Хамгийн гол нь, Инстаграм-д Кадыров болон Умард Кавказын дайчдын толгойлогч нарын Умаровын үхэлтэй холбоотой ярианы бичлэг цацагдсан. Мэргэжилтнүүд үүнийг Кадыровын яриа гэдгийг баталсан юм.
Өнгөрсөн долоодугаар сард Умаров Олимпын үеэр исламын дайчид өш хонзон авна гэж мэдэгдсэн. Гэтэл тэр ярианаас хойш Доку Умаровын үхсэн тухай мэдээ хэд хэдэн удаа гарсан. Угаасаа сүүлийн хэдхэн жилийн дотор Умард Кавказын дайчин бүлэглэлүүдийн ихэнх толгойлогч алуулсан. Салан тусгаарлагчид үүнийг Кремлиэс зохион байгуулсан аллага гэж үздэг.
Умаровын хувьд 2011 онд Домодедово нисэх буудал, 2010 онд Москвагийн метронд хийсэн томоохон халдлагаараа хамгийн зартай алан хядагч болон хувирсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
Uhseniihan baatar bdagiin teneg gedeg ni hezee ch baatar zuragaa tavij ooriigoo nudluulj aluuldaggui shdee yamar computer togloom uu? Bodit amidral setgeech
Baatar er...